Гэгэлгэн хүчирхэг хоолой, гэрэл гэгээ бадраасан дуучин бүсгүй бол Б.Сарантуяа. Тэрээр тун удахгүй өөрийн 52 насны төрсөн өдөрт зориулсан тоглолтоо хийхээр болжээ.
Энэ жилийн тоглолтоо “SUPERMAN” төрсөн өдрийн тоглолт гэж нэрлэсэн байна.
Түүний тоглолтод, МУУГЗ Л.Балхжав, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Д.Төмөрцог, Хар сарнай хамтлаг, С.Оргил, Чойжоо, Наки зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дууны бэлэг барих нь ээ. Тоглолт “Корпорэйт конвешн центр”-т дөрөвдүгээр сарын 16-нд 17.00 цагт болно.

