Загварын ертөнцөөс олонд танигдсан гоо бүсгүйчүүдийн нэг бол Ю.Балжидмаа. Өдгөө 28 настай тэрбээр гурван жилийн өмнө бизнесмэн Г.Анархүүтэй амраглаж, Аатөр гэх хүүтэй болсон. Гэвч гурван сар хүрэхтэй зэрэгцэн тэд хоёр тийш болж, мисс модель Ю.Балжидмаа 8 сар хүртэл нь хүүхдээ гардан өсгөсөн.
Харин түүнээс хойш Г.Анархүү хүүгээ өөр дээрээ аван өсгөж буй. Тэгвэл охидын эрлэг гэдгээрээ алдартай Г.Анархүүгийн талаар Ю.Балжидмаа анх удаа үг унагав.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний зорилго Г.Анархүүд таалагдах биш. Аатөр хүүгээ хайрлах. Олон жил дуугүй явлаа” хэмээн бичжээ.