Урлагийн ертөнцөд өөрийнхөө залгамж халааг бэлдэж буй дуучин бол МУГЖ Ж.Алтанцэцэг. Хоёр охин, нэг хүүтэй тэрбээр дунд охиноо багаас нь дуулж хуурдуулж, миссийн тэмцээн уралдаанд сойх болсон.
Тэгвэл түүний охин “Litte miss& Mr Eurasia Africa 2022” нэртэй олон улсын тэмцээнээс “Алтан титэм”-ийн эзэн болжээ. Энэ тухайгаа дуучин бүсгүй цахим хуудаснаа онцлоод “Ээж нь маш баяртай байна аа. Миний охин Super Brilliant Talent буюу Алтан Титмийн Эзэн боллоо. Ээж нь уйлах гэсэн чинь чаддаггүй ээ. Мөн 9-сард болох Нью-Йорк- Fashion Week-д оролцох эрхээр бас давхар шагнууллаа.Эвий дээ миний муу охин. Ээж нь цагтаа хэцүү цаг үед Гранпри шагнал 3-удаа авсан байдаг юм.Миний охинд баяр хүргээрэй…Анхны Гранпри-Алтан Титмийг авлаа…6-н удаа тэмцээнд яваад Алтан Титмийг авлаа…Мааш том Шагнал..
Алтан Титмийн Эзэн- болсон супер охиндоо бас Баяр хүргэе ээ…Манай Монголын Охид бүгд Супер байж шагнуулсан шүү..Хамтдаа байсан Бүх ЭЭЖҮҮД Та нартаа Аз жаргал гэгээн сайхныг ерөөе” гэжээ.



