Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зээл авсан жижиг, дунд бизнесийнхэнд “амьсгалах” арга алга
Папарацци

Зээл авсан жижиг, дунд бизнесийнхэнд “амьсгалах” арга алга

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/05/2022Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих сангийн 2020 оны 6-р сарын байдлаарх тайлан мэдээг харлаа. Жишээ нь “Гацуурт” ХХК нь 2011, 2012 онд 3 тэрбумын хөнгөлөлттэй зээл авч түүнээсээ 1 тэрбумыг төлж, үлдэгдэл 2 тэрбум нь хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оржээ. Энэ хүснэгтээс шууд л ингэж уншигдаж байна.


Тэгээд би бодсон нь:

– 2020 оны 6-р сарын тайлан гэхээр ковид эхлээд 5 сар өнгөрч. Гэхдээ энэ зээлээ тухайн үеэс 8, 9 жилийн өмнө жил дараалан авсан байгаа юм. Энэ том компани хугацаа хэтэрсэн ангилалд багтаад явж байхад мань мэт нь аргагүй юм даа гэж өөрийгөө өмөөрөв.
– Манайх 2018 онд ДАЯН ХҮҮХДҮҮД хүүхэд хөгжлийн төв болон хүүхэд багачууддаа Монгол ахуй соёлоо өвлүүлэх, байгаль эхээ хайрлан хамгаалахад сургах зорилготой Би Монгол хүн хүүхдийн хүрээ -гээ өргөжүүлэх зорилгоор бизнесийн зээлд хамрагдаж 20 саяын зээл авсан юм. Гэтэл зээлээ төлж дуусаагүй ковидтой золгож, хүүхэдтэй холбоотой бүх байгууллага бараг 2 жил тасралтгүй хорионд орсноор өдийг хүртэл Төрийн банкны ТУСГАЙ АКТИВЫН АЛБА-наас байнга ярьж, өр нэхээстэй. Бизнесийн зээлд энэ ковид хамаагүй гэсэн. Гэхдээ хөөрхийс аймар дарамтлахгүй ээ, ойлгоод л энэ сар бага ч болов төлөөрэй л гэнэ. Ганц энэ зээлээр бидний хийж байгаа ажил босохгүй шүү дээ. Мөн 2018 ондоо ББСБ-аас 15 саяыг авсан нь бараг дуусч байгаа. 2019 онд хувь хүнээс 13.5 саяыг 5%-ийн хүүтэй зээлж бас л төлж дуусаагүй хүүнд нь алуулаад л сууж байна. Өмнөх зээл дуусаагүй тул хувь хүнээс зээлэхээс өөр сонголтгүй байсан үе. Анхнаасаа эхний 3 жил ашгаа өгөхгүй байх эрсдлийг тооцоолж, алдагдалгүй л ажиллаж байвал болоо гээд зүтгэсэн. Гэтэл санаснаар болоогүй. Давагдашгүй хүчин зүйлийг яалтайв. Хүний итгэлийг алдсандаа гутарч, өөрсдийгөө зүхэж, арчаагүйгээ гайхаж, ичсэндээ үхэхээс наагуур шаналж, хүүхдийн хүрээнийхээ гэрүүдийг эхнээс нь зарж, сүлжээний бизнест ч хүч сорьж, мэр сэр видео контент хийж, чадахынхаа хэрээр өнгөрсөн 2 жилийг барлаа. Хувь хүндээ уван цуван 10 саяыг төлсөн ч ахиад л 13 саяыг нэхүүлээд л байж байх. Сэтгэлийн гүн дэх гал унтраагүй, зориг мохоогүй цагт хүүхэд, гэр бүлийн төлөө хийж бүтээхийг хүссэн бүхнээ гүйцэлдүүлнэ гэсэн мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй юм шүү гээд хичээж л явна.
– Нөхөр бид 2-ын тавьсан 50 орчим саяын өр Гацууртын 3 тэрбумын чигчий хуруунд ч хүрэхээргүй атал бид ингэж шаналах. Тэд яаж шаналж байгаа бол? Тэд юу бодож байгаа бол? Үлдэгдэл 2 тэрбумаа төлсөн болов уу? Ковидоос өмнө чадаагүй юм чинь ковидын үеэр юу л бол! Гэхдээ төлчихсөн ч юм билүү? Үнэхээр төлөөгүй бол тэр хугацаа хэтэрсэн 2 тэрбумаар бидэн шиг 40 залууг, тэдний мөрөөдлийг санхүүжүүлсэн бол цаашлаад тэдний хийж бүтээх үйлийн үр шимийг зуу зуун Монголчууд хүртэх байсан. Зөвхөн Гацууртаар зогсохгүй олон компани зээлээ төлөөгүй байна лээ. Тэд бусдынхаа боломжийг хулгайлж байгаадаа харамсаж л байгаа даа. Яг над шиг!!!
Элдвийг л эргэцүүллээ.
– Тэд бас бидэн шиг тэгээс эхэлсэн. Хийж бүтээж, босч, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадсан учраас 3 тэрбумын зээл авах хэмжээний итгэл хүлээсэн гэж өөрөөсөө өмөөрнө. Бас яагаад? ямар хүмүүст, ямар байгууллагад ийм их хэмжээгээр нь жил дараалан зээл олгодог юм бэ? Өнөөх л авилгал, өнөөх л нийгмийг шууруулсан асуудал! Ойлгомжтой гэж хардана. Хардах эрх надад бий!
Бид яавал, яг яавал шударга нийгмийг бүтээх бол?
Бид яавал, яг яавал өөрийн өчүүхэн хүслээс түмний хүслийг нэгт тавьдаг болох бол?
Бид яавал, яг яавал ирээдүйгээ хайрладаг болох бол?
Бид яавал, яг яавал ядаж бие биеэ шулахгүйгээр амьдрах бол?
Бид яавал, яг яавал улс шиг улс болон хөгжих бол?
Тэгвэл
Би юу хийх ёстой вэ?
Би юу хийж чадах вэ?
Би яаж оролцох вэ?
Би хэрхэн нөлөөлөх вэ?
Түмэн асуултын хариулт миний л хувьд бидний эхлүүлсэн “Би Монгол хүн” төсөл маань юм шүү дээ.

Ихэнх улс оронтой харьцуулшгүй хожим хойно суурин амьдралд шилжсэн Монголчууд бид суурин иргэншлийн зам мөрөөр яг л голдирлоороо, туулах ёстой асуудал бэрхшээл бүхнээ даваад, давах гэж хичээгээд л хэмжээндээ хөгжиж л байна гэж өөрийгөө тайтгаруулдаг ч заримдаа үнэхээр гомдоод, гайхаад, гутраад байх юм. Бид 3-хан сая. 3-хан саяуулаа шдээ. 3-хан сая хүн ингэж амьдрах зүгээр үү, тэ? 3-хан сая хүнтэй улсыг хөгжүүлэхэд тийм хэцүү байгаа бол зайгаа тавиад өгөөч ичих нүүргүй, хүний үнэргүй, худалч, хулгайчид аа… Гуйж байна, ядаж чамаар овоглох хүүхдүүдийнхээ төлөө зайлаад өгөөч!
Та нарыг орлох хайраар дүүрэн том зүрхтэй олон арван хүн байгаа. Сайн нь муугаасаа хамаагүй олон гэдэгт итгэдэг. Энэ төрд ч бас сайн нь муугаасаа олон гэж итгэдэг юмсан. Тэр арай бага хэмжээг нь эзлэх авлигачид Монголоос зайлаасай гэж залбиръя, ерөөе…

www.khaads.mn гэсэн сайтаар зочлоорой. Уур чинь дэлбэрнэ. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай.

Н.Саранзаяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.