Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»НӨАТ-ын баримт хуурамчаар бүрдүүлж мөнгө угаасан хэргийг тагнуулынхан шалгаж эхлэв
Папарацци

НӨАТ-ын баримт хуурамчаар бүрдүүлж мөнгө угаасан хэргийг тагнуулынхан шалгаж эхлэв

Эрхэм админBy Эрхэм админ04/06/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НӨАТ-ын баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний мөнгө завшин, түүнийгээ угаасан байж болзошгүй хүмүүсийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэллээ.

Уг хэрэгт маш олон хүн холбогдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-д заасан мөнгө угаасан, 26.1 дэх хэсгийн цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ.

 

Тагнуул, прокурорын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөнгө угаасан хэргийг илрүүлсэн байгууллага нь шалгах хууль журамтай. Түүнийхээ дагуу энэ төрлийн хэрэг шалгаж байгаа нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.

Татвар төлөгчдийн хөрөнгөөс албан тушаалтнууд хуурамч баримтаар завшдаг нэг бус хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өмнө нь илрүүлэн шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, татварын байцаагч Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2021 оны арваннэгдүгээр сард илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.

 

Тус төвийнхөн болон татварын байцаагч нийлж НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг байж болзошгүй хэрэгт гурван хүнийг холбогдуулаад буй. Тэд НӨАТ-ын хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс их хэмжээний хахууль авсан хэмээн буруутгагдаж байгаа юм.

Мөн үйл ажиллагаа явуулдаггүй 12 компанийн нэрээр татварын байгууллагын программд НӨАТ-ыг хоосон шивж, давхардсан тоогоор 857 аж ахуйн нэгжид тооцуулж, 57 тэрбум төгрөгт ногдох татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, тухайн орлогын 2-3 хувийг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар авч байсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар худалдан авсан хүмүүсийг ч хууль сахиулагчид илрүүлсэн билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.