Үнийн өсөлттэй холбоотойгоор залуус Төрийн эрх баригчдыг “Ажлаа хий” хэмээн шаардаж, шаардлага хүргүүлээд буй. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус тайван жагсаалд оюутнууд ихэвчлэн оролцож харагдах.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний гэр бүлийн бүтээн босгосон Их засаг их сургуулийн оюутнуудыг сургуулиас нь жагсаалд оролцохгүй байхыг үүрэгдсэн байна. Улмаар энэхүү жагсаалд оролцсон оюутныг сургуулиас нь хөөх тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

