Улс орны эдийн засгийн хямралтай энэ өдрүүдэд улс төр, ниймгийг тойрсон халуухан үйл явдлууд өрнөсөөр байна. Өчигдөр болсон тайван жагсаалын талаар иргэд өөрсдийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсээр буй.
Үүнтэй зэрэгцэн зөвхөн өнгө, мөнгөний төлөө дуугардаг гэдгээ зарим инфлүүнсэр болон урлагийнхан өөрсдийгөө батлан харуулав.
Өдгөө төрийн эрх барьж буй МАН-ыг Төрийн толгойд гаргахад тэдний хүчин чармайлт бишгүй их байсан бөгөөд сав л хийвэл тэднийгээ магтан сайшааж, санал өгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв. Харин тэдний дэмжиж тэтгэн гаргасан өнөөх улс төрчдийн эсрэг дуугарсан залуу үеийнхнээ тэд өмөөрсөнгүй.
Бас дуугарсангүй. Тэд нүдэн балай, чих нь дүлий аятай загас шиг дув дуугүй, сошиалдаа ч нам гүм байцгааж байна.
Аргагүй ч байх, дэмжиж байсан нам нь гарсан даруйдаа тэдний ам руу хахаж цацтал нь мөнгө чихэж, алдар горьдсон нэгэнд нь “Алтангадас”, “Гавьяат” зэрэг Төрийн дээд шагналуудыг хур бороо мэт тэднийг дээрээс асгасан.
Өсөхийн өлсгөлөнгөө хагас дутуу дарж яваа тэд ард түмнийхээ талд орно ч гэж лөөлөө биз. Мөнгөгүй бол тэд хөдлөхгүй.
Харин сайн муу, шударга шулуунаараа ад үзэгддэг зарим нэг нэр бүхий урлагийн жүжигчид ганц нэг үгээ ганхийж харагдана лээ.



1 сэтгэгдэл
Odnoo gej teneg um icheesei!