Одоогоос 20-иод жилийн өмнө их хотын S бүсгүйчүүдийн нэг явсан хүүхэн бол “грек” Зулаа нэрээрээ алдаршсан Ц.Наранханд. Тэрбээр анх “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон гэхэд болно. Тэр ид олноо танигдаж байхдаа тухайн үеийн монголын толгой баячуудын эгнээнд алхаж явсан “Морьтхангай” группийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэтэй Их тэнгэрийн аманд цуутай хурим хийж байсан түүхтэй. Гэвч тэдний амьдрал 5 жилээс илүү үргэлжлээгүй. Энэ хугацаанд тэд дундаасаа нэг хүүтэй болсон юм. Гэвч баян айлын чинээлэг хатагтай байхаас залхсан тэрбээр нэг л өдөр хүүгээ тэвэрсээр төрхөмдөө буцсан байдаг. Чинээлэг эрээс өөрийн хүсэлтээрээ явсан тэрбээр бөөгийн онгод хүлээн авснаар эртний монгол хатад, бүсгүй хүний…
Зохиогч: Эрхэм админ
Монголын кино урлагт чанартай бүтээл, чансаатай авьяасаараа гайхагддаг залуус бол “Фантастик” продакшин. Тус уран бүтээлчдийн нэгдлийн нэгэн авьяаслаг уран бүтээлчийг онцолж байна. Хамтлагийнхнаасаа хамгийн бизнес сэтгэлгээтэй, амьдралын төлөөх “тэмцэл”-д үнэнчээр зүтгэж буй хүн бол жүжигчин Ж.Алтаншагай. Хэнтий нутгаас гаралтай тэрбээр оюутан байхдаа амьдрал зохион, ихэр охидын эцэг болсноор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг. Анх тухайн үеийн хамгийн алдартай охидын хамтлаг болох “Гала”-ын хамгаалагч явсан тэрбээр өдгөө сайн хөтлөгч, барилгын материалын компаний захирал, мэргэн бууч, авьяслаг жүжигчин гэдгээрээ олонд танигдах болсон. Өдгөө дөрвөн охины аав болсон түүнийг эхнэртээ үнэнч эрчүүдийн нэг хэмээн тодорхойдог.
-Зургаан шүүгчид холбогдох сахилгын хэргийг шийдсэнгүй- Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан. Уг сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны гишүүд өчигдөр 14.00 цагт хэлэлцэхээр товлосон боловч бас л хойшлууллаа. Тус хорооны хуралд оролцох нэг гишүүнд хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас уг асуудлыг энэ сарын 26-ны 13.30 цагт хэлэлцэхээр болсон байна. Дээрх хоёр ТББ-ынхан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн…
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, түүний найз Б.Хангай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмон, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн асан С.Баярхүү, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бүнчинжав, “Оюуцагаан барс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Ц.Анхбаяр, иргэн П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр, С.Зоригтбаатар, “Цагаанбиндэръяа” компанийн захирал Д.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар гэм буруутай нь…
Монголд хамгийн олон мэргэжилтэн төгсгөдөг гэдгээрээ алдартай Их Засаг их сургуулийн багш нар сургуулийн орчинд хүчирхийлэл үйлддэг гэх баримт энэхүү бичлэгт үлджээ. Багш нь тэмцээнд оролцож буй оюутнаа алдаа гаргасных нь төлөө харгисаар хашгирч, гар хүрсэн төдийгүй оюутанд сэтгэлзүйн дарамт үзүүлсэн байна. Уг нь тус сургуулийн хувьд жил бүр хуульч эрхзүйчээр олон арван оюутан төгсдөг. Тэглээ гээд багш нь оюутныхаа эрхэнд ийнхүү халдаж, хүчирхийлэл үйлдсэн нь зөв зохистой үйлдэл мөн үү. Энэ асуудалд тус сургуулийг удирдлага болох Их засаг их сургуулийн ректор Н.Ням-Осор, УИХ Н.Учрал нар тайлбар өгнө үү.
“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад буй. Гэхдээ яллагдагчид урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүний цагдан хорих хугацаа өчигдөр дууссантай холбоотойгоор өмгөөлөгч нар нь түүнийг батлан даалтад гаргах, прокурорын байгууллага таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлт шүүхэд гаргасныг хэлэлцээд дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргалаа. Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулснаас хойш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг…
Хөдөлмөрийн болон ажиллах орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван хүн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг Говьсүмбэр аймагт гарчээ. Тус аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр хайлуулах тогоо нь дэлбэрсэн аж. Үүнээс бол 39, 42 настай хоёр эмэгтэй, 41 настай нэг эрэгтэй түлэгдэж гэмтжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр дээрх компанийн эрх бүхий албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 11.3 дахь хэсэгт заасан хүний биед болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчийн дүгнэлтээс шалтгаалж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх юм байна. Хамт байсан хүмүүсийнх нь өгүүлснээр шингэрүүлсэн хийн…
Монголын хүчирхэг зөн билэгтэн, зургаа дахь мэдэрхүй, байгалийн авьяас, ур чадвараа гайхагддаг үзмэрч засалч Л.Нямаагийн амьдралд хэрэгтэй зөвлөгөөг цувралаар хүргэдэг билээ. Тэрбээр “Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч зүдэрч туйлддаг. Түүний дөнгөж цаана амжилт байдаг. Амар амьдрал бий болгохын тулд өдөр болгон хэцүү замаар явах хэрэгтэй. Харин чи өдөр болгон амар замаар яваад байвал,амьдрал чинь өөрөө хэцүү байх болно. Бусдын нүдэнд сайхан харагдах гэж бүү зов. Бусдын сэтгэлд сайхан бодол төрүүлэх гэж л хичээ.Бусдыг ойлгох сэтгэлийн хаалгаа нээхгүй л бол чи хэнийг ч ойлгодоггүй хувиа хичээгч л болно. Хүндлэл үгүй газар харилцаа гэж байдаггүй. Маазарч хөгжилдсөн ч хүндлэлийн зураасыг…
Өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсөж байгаад иргэд багагүй бухимдаж байна. Цар тахлын улмаас урд хөрш хилээ хааж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь нууц биш. Мөн сүүлийн өдрүүдэд Орос-Украины хооронд үүсээд буй асуудлын улмаас барааны үнэ нэмэгдсэн хэмээн багагүй иргэн цахим сүлжээнд бичиж байна. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө үнээ 200-300 төгрөгөөр нэмсэн СҮҮ ХК сав баглаа боодолдоо хэмнэлт хийжээ. Өөрсдийн “Миний монголын сүү” бүтээгдэхүүнээ таглаагүй болгосон байна. Тус сүү нь өнгөрсөн сард хэрэглэгчдийн гар дээр 3300 төгрөгөөр хүрдэг байсан бол өдгөө 3500 төгрөгөөр хүрч буй. Сүү, цагаан идээний худалдаа эрхлэгч М “Сүү, тарагны үнэ саяхан 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Оны өмнөхөн…
Гала хамтлагийн дуучин Ану гэж олноо танигдсан Ч.Уранхолбоог таван охины ээж гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл дуучин, инфлюенсэр бүсгүй маань тун удахгүй зургаа дахь хүүхдээ төрүүлэх гэж байна уу гэлтэй сул загвартай хувцаслаж явах болжээ. Уг нь үргэлж ганган хээнцэр, чамин явдаг тэрбээр биеийнхээ галбирыг тодотгосон хувцас өмсөх дуртай. Харин сүүлийн үеийн түүний хувцаслалт давхар биетэй болсон уу гэх асуултыг тавихад хүргээд байна
