Монголын хүчирхэг зөн билэгтэн, зургаа дахь мэдэрхүй, байгалийн авьяас, ур чадвараа гайхагддаг үзмэрч засалч Л.Нямаагийн амьдралд хэрэгтэй зөвлөгөөг цувралаар хүргэдэг билээ.


Тэрбээр “Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч зүдэрч туйлддаг. Түүний дөнгөж цаана амжилт байдаг. Амар амьдрал бий болгохын тулд өдөр болгон хэцүү замаар явах хэрэгтэй. Харин чи өдөр болгон амар замаар яваад байвал,амьдрал чинь өөрөө хэцүү байх болно. Бусдын нүдэнд сайхан харагдах гэж бүү зов. Бусдын сэтгэлд сайхан бодол төрүүлэх гэж л хичээ.Бусдыг ойлгох сэтгэлийн хаалгаа нээхгүй л бол чи хэнийг ч ойлгодоггүй хувиа хичээгч л болно. Хүндлэл үгүй газар харилцаа гэж байдаггүй. Маазарч хөгжилдсөн ч хүндлэлийн зураасыг бүү дав. Юунаас кайф авна түүнийгээ хий.
Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Эрээнтэй бараантай энэ хорвоог инээж жаргаж туулах учиртай шүү. Та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

