Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»БОАЖЯ-ны албан тушаалтнуудыг хахууль авч зөвшөөрөл олгосон гэм буруутайд тооцов
Папарацци

БОАЖЯ-ны албан тушаалтнуудыг хахууль авч зөвшөөрөл олгосон гэм буруутайд тооцов

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/13/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, түүний найз Б.Хангай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмон, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн асан С.Баярхүү, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бүнчинжав, “Оюуцагаан барс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Ц.Анхбаяр, иргэн П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр, С.Зоригтбаатар, “Цагаанбиндэръяа” компанийн захирал Д.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нар хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаснаар завсарлаж, өчигдөр 08.30 цагт хурлыг үргэлжлүүлэн хийв.

Шүүхээс хахууль зуулчилсан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн Б.Хангайд нэг сая 920 мянга, П.Бүнчинжавт тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурваж жил хасаж 9.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Мөн А.Цолмонг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж 20 сая, С.Зоригтбаатарыг хахууль өгсөн гэм буруутай хэмээн дүгнэн, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ногдууллаа.
БОАЖЯ-ны газрын дарга асан Д.Даваасамбыг хахууль өгөхийг шаардаж авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хязгаарлан хасан, гурван жил, С.Баярхүүг мөн үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч П.Дэлгэрмөрөн, Ц.Анхбаяр, Г.Пүрэвбаяр нарыг бүлэглэн бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан, хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнээд хоёр жил зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноожээ. Харин Д.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хахууль өгсөн хүмүүс Сибирийн хуш модны самрын идээ буюу чөмөг 30 тн, яс 600 тн-ыг экспортлох зөвшөөрөл гаргуулахын тулд БОАЖЯ-ны албан тушаалтнуудад эгч, найз, танил талаар нь дамжуулж, 20-150 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Мөн БНХАУ-ын иргэн Чен Бин Монголоос самар худалдан авахаар шилжүүлсэн нэг тэрбум, нэр бүхий иргэдээс Ерөнхийлөгчийн өршөөлд хамруулна, виз гаргаж өгнө, тендерт шалгаруулж өгнө гэх мэтээр иргэдийг залилсан тухай бид 2021 оны есдүгээр сарын 8-ны дугаартаа уншигчдад хүрсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.