Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ц.Баасанцогтыг яллагдагчаар тооцжээ
Папарацци

Ц.Баасанцогтыг яллагдагчаар тооцжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/13/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Зургаан шүүгчид холбогдох сахилгын хэргийг шийдсэнгүй-

Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан. Уг сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны гишүүд өчигдөр 14.00 цагт хэлэлцэхээр товлосон боловч бас л хойшлууллаа. Тус хорооны хуралд оролцох нэг гишүүнд хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас уг асуудлыг энэ сарын 26-ны 13.30 цагт хэлэлцэхээр болсон байна.
Дээрх хоёр ТББ-ынхан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг ёс зүйгээ зөрчсөн хэмээн гомдол гаргаснаар сахилгын хэрэг нээгээд буй билээ. Тэднийг өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан хэмээн гомдол мэдүүлсэн байдаг. Шүүхийн сахилгын хорооныхон тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэхээр өмнө нь нэг бус удаа хурал зарласан ч оролцогч шүүгч нар эрүүл мэндийн шалтгаантай, сахилгын хэргийг хэлэлцэх бүрэлдэхүүнээс татгалзсан зэрэг шалтгаанаар хойшлуулсаар байсан юм.

 

Ташрамд дурдахад, Ц.Баасанцогтыг өнгөрсөн долоо хоногт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьсон билээ. Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг саатуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Баасанцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэх хурал болж, яллагдагчаар тооцон 30 хоног хорих захирамж шүүгч нь гаргасан гэнэ.

Гэвч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн өмгөөлөгч нар нь ерөнхий шүүгчид нь гомдол гаргаад буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.