Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр, Нийгмийн даатгалыг шимтгэл, НӨАТ-тай холбоотой иргэдийн шаардлагууд байна. НДШ-ийг бууруулах тухай шаардлага иргэдээс ирсэн. НДШ-тэй холбоотой багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх шаардлагатай. Тус санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх боломж бага. 2022 он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгохоор шийдвэр гаргаж байна.
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл: 74 хувь нь үнийн өсөлт 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх 12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх 12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв. Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт ажиллалаа. Баянхонгор аймгийн шүүхийн хэмжээнд шүүгчийн батлагдсан орон тоо 19 боловч одоогоор 10 шүүгч ажиллаж байна. Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг шүүгч ажиллаж байгаа тул нэн яаралтай шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх, шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн орон тоог нэмэгдүүлэх тулгамдсан асуудал үүсээд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нарыг тус аймагт ажиллах үеэр шүүхийнхэн уламжиллаа. Түүнчлэн шүүх хуралдааны танхимын тавилгыг 2009 оноос хойш сүүлийн 13 жил ашиглаж,…
-Эцэг эхийнхээ гарт амиа алдах байсан гурван хүүхдийг цагдаагийнхан аварлаа- Гэр бүлээрээ үхлийг сонгож, том хүүгээ хөнөөн, бусад хүүхдээ ч егүүтгэх гэж байжээ. Гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас хүүхдүүдээ хөнөөж, дараа нь амиа хорлохоор тохиролцсон ноцтой хэрэг Баянзүрх дүүрэгт өнөө өглөө гарлаа. Тус дүүргийн 28 дугаар хорооны нутаг, Хужирбулангийн гудамжинд амьдардаг гэрийн эзэн 33 настай С.М, эзэгтэй Т.М нар хардалтын улмаас хоорондоо өнөө өглөө 08.00 цаг өнгөрч байхад маргалдаж, эцэстээ хүүхдүүдийнхээ амийг егүүтгээд дараа нь өөрсдийгөө хөнөөе гэж тохиролцсон гэнэ. Улмаар нэгэн сургуулийн долдугаар ангийн сурагч 13 настай Х хэмээх хүүгийнхээ амийг ээж Т.М нь хөнөөсөн байна. Ийнхүү ноцтой…
Нийслэлд хоёр настнуудын 50 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байгаа аж. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 2 настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь 3 настай 35.832 хүүхдийн 66.5 хувь 4 настай 34.763 хүүхдээс 85.3 хувь 5 настай 37896 хүүхдийн 88.2 хувь нь цэцэрлэгт тус тус хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо байна. Тэдгээрээс энэ онд зургаан…
Нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1,240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ. Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа юм. Зөвхөн парк шинэчлэлттэй холбогдуулан түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн 80 тэрбумыг зарцуулахаар тусгаад…
-БШУ-ы сайдыг Хөгжлийн банкны хэрэгт шалгаагүй- Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон, хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулж буй, УИХ-ын 2-3 гишүүнийг яллагдагчаар татах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлжээ. Баттай эх сурвалжуудын мэдээлснээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Г.Амартүвшин, Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээсэн Х.Ганхуяг, Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням нарт нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийн нотлох баримтуудад үндэслэн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргасан байна. АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Х.Ганхуягийн хамаарал бүхий аж…
Өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх “Бэлтэс мөрөн” компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал үүсч байв. Тус компанийн зүгээс нийгэмд эмх замбараагүй байдал үүссэнд үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрснээ мэдэгдсэн. Гэвч иргэд “Бэлтэс Мөрөн” пээж хуудаст регистр, утасны дугаараа үлдээж “хоргоосоор”. Харин олон нийтэд энэ компани ямар байдлаар иргэдийн мөнгийг өсгөж өгдөг нь тодорхойгүй, асуулт хэвээр үлдсэн. Тэгвэл өнөөдөр Хөвсгөлийн цагдаагийн удирдлагууд тус аймагт иргэдийн мөнгийг завших үйл ажиллагаа явуулж буй “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг шалгахгүй, нуун дарагдуулж, өөрсдөө…
Энэ цагийн дунд үеийн авьяаслаг жүжигчдийн нэг бол жүжигчин, хөтлөгч, дуу оруулагч Н.Ялалт. Бага насаа Налайхад өнгөрүүлсэн түүнийг танихгүй мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Урлагийнхан дундаа “Агаа” хочтой явдаг тэрбээр саяхан нэгэн киноны нээлтэд өөрийнхөө торгон мэдрэмжийг илтгэсэн өнгө, загвар бүхийгээр хувцаслаж иржээ. Хүннү загварын хар торгон дээлэн дээр өнгө дагуу бүрх малгайг донжтой гэгч нь тавьж, хар өнгийн маск зүүсэн нь түүний характерт зохисон гэж ванлий. Хар өнгө нь хүч чадал, хүсэл тэмүүлэл, эр зоригийг илэрхийлдэг болохыг сэтгэл судлаачид хэлдэг. Тэрбүүхэл, алдарт эрдэмтэн, гоц ухаантан Эйнштен анхаарлаа төвлөрүүлж сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байсныг түүхчид…
Урлагийн ертөнцөд хэдхэн кинонд дүр бүтээгээд өөрийнхөө байр суурь, нэр хүндийг олсон залуу бол жүжигчин П.Баттөр. Дөнгөж их сургууль дүүргэснийхээ дараа “Тусгай салаа” цувралд тоглож охид бүсгүйчүүдийн харцыг булааж байсан тэрбээр амьдрал дээр тун даруухан, нууцлаг нэгэн. Бие бялдараа хөгжүүлж дуучин С.Нарангийн дууны клипэнд топ модель Э.Одгэрэлтэй хамтран тоглосон нь түүнийг “Хүсэмжит залуу” гэх тодотголтой болгосон гэхэд болно. Одоогоос 10-аад жилийн өмнө царайлгаараа үеийнхнээсээ тодорч байсан түүнийг манай сайтын гэрэл зурагчин дурандаа буулгажээ.
