Жүжигчин Т.Энэрэл нь СУИС-ийг жүжигчний ангийг дүүргээд удаагүй байхдаа “Гурван найз” олон ангит кинонд өхөөрдөм, эрх танхи, дураараа дүүгийн дүрийг бүтээж олноо танигдсан.
“Хөхөө гэрлэх дөхлөө” киноны гол дүр Дашдаваагийн ач охин нь гэгддэг тэрбээр өдгөө Төв аймгийн театр харьяалагдан ажиллаж буй юм. Кино жүжиг, дууны клипэнд ч оногдсон дүрээ часхийтэл гаргадаг жүжигчин бүсгүй Олон улсын кино наадмаас шилдэг шагналыг хүртсэн удаатай.
Тэгвэл тэрбээр саяхан “Сүрэг” кинонд ээжийн дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг дахин хүлээн авсан байна.
Жүжигчин бүсгүйн хувьд найруулагч О.Итгэлийн гэргий юм. Тэд хоёр хүүтэй.






