Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн. Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж буй. Тус 23 байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үнэ буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог” хэмээн хэллээ.
Улаанбаатар хотод гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр есөн дүүргийн 463 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна.

