Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Баян-Өлгий аймагт ажиллав
Мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Баян-Өлгий аймагт ажиллав

Эрхэм админBy Эрхэм админ04/12/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор албан томилолтоор ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын газарт ажиллаа.

 

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 2021-2022 оны хэрэг шийдвэрлэлтийн талаар танилцуулга хийж, мөн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Ерханат шүүхийн тамгын газрын танилцуулга хийж, шүүхийн тамгын газарт тулгарч буй асуудлаа танилцуулав.

Үүнд: Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын тавилгыг 2007 онд сольсон бөгөөд өнөөдрийг хүртэл шинэчлэл хийгдээгүй, шүүхийн 2 байр нь хуучирч, засвар хийх шаардлагатай тул дэмжлэг хүсэв.

Танилцуулгын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд өөрчлөн байгуулагдаж, шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажил, чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын горим, шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ хугацаанд батлагдсан дүрэм, журмуудыг судлах, хэрэгжүүлэх ажилд их анхаарал тавих хэрэгтэйг тэмдэглэн хэлээд дутуу дулимаг ойлгосноос хэрэгжүүлэх боломжгүй гэж хойш сууж няцахгүйгээр дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх нь чухал. Шинэчлэгдсэн дүрэм, журмуудын хүрээнд шүүх хуралдааныг шуурхай, зохион байгуулалттай явуулаад эхлэхээр ажилд ахиц гарна гэдгийг дурдаж байлаа.

 

 

Баян-Өлгий аймгийн шүүхийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн гомдол саналгүй. Шүүхийн тамгын газар үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг сайшааж, шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг судалж, хариу өгч ажиллана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр онцлоод шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж буй тухай танилцуулав.

Уулзалтын төгсгөлд шүүгч нар шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бусад асуудлаар харилцан санал солилцон, асуулт асууж, хариулт авав.

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.