Өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас шөнийн эргүүл гаргаж, согтуугаар автомашин жолоодож, хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг илрүүлж хариуцлага тооцсон.
Энэ үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, машинаасаа буулгүйгээр төв замаас гарч, орон сууцны зогсоол руу орсон эмэгтэйг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед дээрх эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан бөгөөд шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж “Би цаашдаа амьдармаар байна” гэх зүйл хэлж суусан нь сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл дээрх эмэгтэйд ямар арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тухайн иргэний жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан” гэх мэдээлэл өгч байна.
Харин дээрх зөрчилд холбогдсон эмэгтэй Ү гэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх бөгөөд гэр бүлийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хүний амь насанд хүрч байсан гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнчлэн энэ хэрэгтээ ямар нэг хариуцлага хүлээгээгүй. Харин ч хуулийн байгууллагынхан энэ хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан байна. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.

Ямартаа ч, тус хэрэгт сэжигтнээр тооцогдож буй энэ эмэгтэй Их Дошгид Төвийн гүртэн ам Л.Үүрцайх гэгч аж.
Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ламын гүртэн гэхээр ингээд хууль зөрчөөд явж байж болох уу. Уг нь өөрийн шашины ном дүрэм, хүний мөс чанар, нэр төрөө бодсон ч бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хүн баймаар юмсан.

