Олон нийтийг мэдээллээр хангах үүрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оногддог. Харин энэ үүргийг Монгол бөхийн өргөөний хамгаалалтынхан толгой мэдэн боож хаадаг ажээ. 
Тодруулбал, Монгол бөхийн өргөөний дэвжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн зурагчин гэрэл зураг авах хориотой. Харин аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамааралгүй, гэрэл зургийн студийн босс, зураг угааж зардаг Я.Алтанцөгц л ганцаараа зураг авах эрхтэй гэнэ шүү. Үүнийг батлах мэт Я.Алтанцөгц Бөхийн өргөөний хамгаалалтын албаныханд үүрэг өгч хэвлэл мэдээллийн ажилтан, зурагчныг хөөлгөж байх юм.
Я.Алтанцөгц ганцаараа л Монгол бөхийн өргөөний дэвжээний гадна тойрог хэсэг болон дэвжээн дээр нээлт болон шагнал гардуулах үед зургийг нь хүссэн газраасаа авч байх юм. Бөхийн өргөөний хамгаалалт хариуцсан этгээд суудлаасаа ав хэмээн таахалзсан шигээ хээв нэг хэвлэл мэдээллийн эрхийг, олон нийтийн мэдэх эрхийг хааж боож байх юм.
Монгол бөх, Бөхийн өргөө хувь хүний өмч биш, үйл явдлын зургийг авах эрхийг ч тэд хязгаарлах эрхтэй этгээдүүд уг нь биш гэдгээ мэдмээр!!!

