Утга уянгын зохиол бүтээл, тууж романыг хэн дуртай зохиолч бичээд байдаггүй. Өөрийн төрмөл авьяасыг хичээл зүтгэлээ олсон эрдэм номтойгоо хослуулан уншигчдынхаа сэтгэлд ойрхон, таалалд нийцэх чанартай, сонирхолтой, түүхийн эх сурвалжтай, судалгаатай, өгүүлэмжтэй зохиол бүтээл бичдэг хүмүүнийг “Их зохиолч” хэмээдэг болов уу.
Тэгвэл дээрх тодорхойлолтуудыг өөрийн зохиол бүтээлээрээ илэрхийлдэг хүн бол Todko Samson. Гадаад автортой түүний жинхэнэ нэрийг Тогтох гэдэг.
Түүний “Чамд хэн итгэх юм бэ” буюу “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад” зэрэг цуврал романууд уншигчдыг ёстой л байлдан дагуулах шиг болсон. Харин өдгөө кино театруудын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болоод буй “Сүрэг” киноны зохиолын мөн л тэрбээр бичсэн билээ.
Зохиолч Todko Samson-ний бичлэгийн хэв маяг европ хэв маягт суурилсан, онцлогтой. Зохиолд дэлхийн хүмүүс Монголд ирээд бидний нутаг дэвсгэрт яаж амьдардаг юм бэ, ямар арга замаар, яаж мөнгө босгож, яаж хайрлаж дурладаг юм бэ. Нөгөөтэйгүүр монгол хүн гаднын улсад яаж амьдарч, уйлдаг вэ гэдгийг дээрх романаараа харуулахыг зорьсон байдаг.
Зохиолын хувьд анагаах ухааны судалгаа шинжилгээн дээр суурилсан бодит баримтад тулгуурласан зөгнөлт зохиол гэдгээ тэрбээр онцолдог юм билээ.




