Монголын нийтийн дууны урлагт өөрийн өвөрмөц, цээл хоолойгоороо ялгардаг үзэсгэлэнтэй дуучин бүсгүй бол Д.Отгонжаргал.
Ажлын гараагаа Улсын Филармоноос эхлүүлж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлчийн амьдралаар амьдарч, хааяа найр наадамд дуулж харагддаг. Өөрийн “алтан гургалдай” мэт хоолойгоороо үзэгч сонсогчдыг соронзон мэт татдаг дуучин бүсгүйн хувьд өндөртэй үнэ ханштай гэдгээрээ гайхагддаг.
Өдгөө ээж, охин хоёртойгоо амьдардаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа уртын дуучин Д.Жавхаасайхантай дотно гэгч авхуулсан зургаа нийтлэжээ. Хальт харсан хүмүүст амраг хосууд уу гэх сэтгэгдэл төрүүлж байгаа биз. Гэвч тэд оюутны ширээнээс нөхөрлөсөн дотно найзууд.
Уртын дуучин Д.Жавхаасайханы хувьд өдгөө дуу хуур гэхээсээ илүү адуу мал хөөцөлдөж, морь уяж, орон нутагт амьдрах болсон. Өөрийн мэргэжил нэгт бүсгүй Д.Үүрийнтуяатай ханилсан тэрбээр өдгөө гурван хүүхдийн эцэг болсон. Түүний хань Д.Үүрийнтуяа доод ангийнх нь оюутан байсан бөгөөд тэд дундаасаа гурван хүүхэдтэй.