Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм.
Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг.
Бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог зэргийг энгийнээр тайлбарладаг хүн бол үзмэрч, засалч Л.Нямаа.
Тэрбээр “Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж,дүү шигээ хамгаалж,ээж шигээ хайрлаж хүндлээрэй. Хүн чанаргүй хүн хөөрхөн байгаад ч яахын. Бусдыг дорд үздэг хүн. Боловсролтой байгаад ч яахын. Чамайг үнэлдэг хүмүүст л алтан цагаа зарцуул. Сэтгэлийг сэтгэлтэй хүн л үнэлнэ. Зүдэрч болно. Зүтгэх тэвчээртэй бай. Унтарч болно. Асах хүчтэй бай. Хэрэггүй харилцаа холбоог тасалж,буруу зуршилаас салж,чанаргүй нөхөрлөлөөс,зугаа цэнгэлээс,хөгжилтэй үдэшлэг байсан ч,хатуу сархаднаас зайлсхийж холдох хэрэгтэй,цаг нь болохоор бүхнийг орхиж сур. Харин хайр хүнийг жаргалаар залуужуулдаг. Та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

