Монголын хошин урлагт өөрийн гэнэн цайлган, өхөөрдөм төрх, эелдэг зан чанараараа онцгойрч гарч ирсэн уран бүтээлч бол МУСГЗ Г.Ундармаа.
Говь-Алтай аймгаас гаралтай түүнийг гавьяат болсных нь дараа өөлж, муулах хүн мундсангүй.
“Хийсэн ч муулна, хийхгүй байсан ч муулна” гэдгийг биеэрээ мэдэрч яваа түүнийг нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал агсны тухай түүхэн кино хийхдээ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос их мөнгө “саасан”, эмнэлгийнхний эрээн бараан, баяр гунигыг харуулсан “Яаралтай тусламжийнхан” нэртэй цуврал киногоороо салбарынхаа яамнаас их хэмжээний мөнгө босгосон гэх шүүмжлэлүүд дагасан.
Уг шүүмжлэл, хэл ам тогоон дотроос нь буюу урлагийнхнаас нь гарсан нь харамсалтай.
Муулах тусам тодорч, доромжлох тусам гялалзана гэдэг шиг мань жүжигчин бүсгүй өдрөөс өдөрт өнгө орсныг манай сайтын папараци дурандаа буулгажээ.






