Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

    05/14/2025

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

    05/14/2025

    Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

    05/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Уурхайчин бүсгүйчүүдийн урласан бурхан багшийн зээгт наамлыг шүншиглэж, заллаа
Папарацци

Уурхайчин бүсгүйчүүдийн урласан бурхан багшийн зээгт наамлыг шүншиглэж, заллаа

Эрхэм админBy Эрхэм админ06/14/2022Updated:06/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг бурхан шашны сүм хийд, лам хуврагууд сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурж, булт олноороо буян номын үйлсэд шамдахыг уриалдаг. Энэхүү дэг жаягийн дагуу Орхон аймгийн “Бурхан багшийн сэрэг дүр” орон нутгийн өмчит их шүтээн цогцолбор, Жалданжанчүвлин хийдэд ард олны тусын тулд буян номын үйл ажиллагаа боллоо.

Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан, Монгол Улсын “Уран хатгамалч” С.Саранцэцэг тэргүүтэй Чанарын хяналтын хэлтсийн ажилтан О.Жаргал, ҮААЦ-ийн ажилтан Ё.Энхмаа, Соёл, урлагийн цогцолборын ажилтан Ч.Сарантуяа нарын дөрвөн уурхайчин бүсгүйн урласан Бурхан багшийн дүр бүхий зээгт наамлыг шүншиглэж, адисаллаа. Бурхан багшийн дүрийг хоёр шавийн хамт зээгт наамлаар урласан тус бүтээлийг уурхайчин бүсгүйчүүд зургаан сарын турш урлаж, 2019 онд тус хийдэд гардуулж өгч байжээ. Цар тахлын хорио цээртэй холбоотойгоор ийнхүү 2 жилийн дараа сүсэгтэн олонд толилуулж, шүншиглэж залж байгааг бурхан бүтээгч Ч.Сарантуяа ярилаа. Тэд энэхүү бүтээлдээ ажлаас бусад бүх цаг зав, сэтгэл оюунаа зориулж, энэ ажлын ард гарахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо талархсанаа илэрхийллээ. Энэхүү Бурхан багшийн дүр бүхий зээгт наамал нь бурхан урлаач уурхайчин бүсгүйчүүдийн зургаан том бүтээлийн хоёр дахь нь юм байна. Бурхан урлаач бүсгүйчүүд анх “Цагаан дарь эх” бурхан бүтээж, Эрдэнэт үйлдвэртээ бэлэглэж байсан юм. Зээгт наамлын онцлог нь торгон дээр торгоор зурах нарийн чимхлүүр ур чадвар шаарддаг ажээ. Бурхан багшийн зээгт наамлыг шүншиглэх ёслолд Орхон аймгийн Соёл, урлагийн газрын дарга А.Уранчимэг, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Баасансүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга нарын албаны хүмүүс, сүсэгтэн олон оролцож бурхан бүтээгч бүсгүйчүүдэд баяр хүргэв. Мөн энэ үйл ажиллагаанд зориулж, мандал өргөж, бурхан бүтээсэн бүсгүйчүүдэд Жалданжанчүвлин хийдийн зүгээс талархал гардууллаа. Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан нийт сүсэгтэн олонд буян хишиг арвижих, 1000 удаа тарни уншиж, гороо эргэж, мандал өргөх Маналын дончид ном хурж, нийт хүн зон, хамаг амьтны сайн сайхан, барцадгүй, амар мэнд байхын ерөөл айлтгаж байгааг хийдийн Хамба лам Д.Мөнхтогоо онцлон ярилаа.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.