“Сарнай цэцэг”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд би” зэрэг олон сайхан дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэл, зүрхийг догдлуулж явсан ч, хэсэг хугацаанд урлагаас хөндийрөөд байсан дуучин М.Үүрцайхын төрсөн өдөр өчигдөр болжээ.
Түүний төрсөн өдөрт зориулж хайртай хань нь гоёмсог бялуу хийлгэснээ тэрбээр цахим хуудаснаа сонирхуулсан байна.
Шар хэвлэлийнхэнд үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйлсэд сайн, муугаар цоллуулж явсан тэрбээр уран бүтээлээсээ хэсэг завсарласны дараа “Uuree Hits” уран бүтээлээ өнгөрсөн онд үзэгчиддээ барьсан билээ.
Хувийн амьдралаа олноос нууцалдаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа ханийнхаа зургийг анх удаагаа дэлгэжээ.



