Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд “Өршөөлийн хууль”-нд хамрагдаж, өнгөрсөн 2021 оны долдугаар сард суллагдсан билээ.
“Single ladys-3” киноноос хойш багагүй рекламд тоглосон тэрбээр өнгөрсөн гурван жил “аав”-ын хаалга сахиж, урлаг уран сайхнаас хөндийрөөд байсан юм. Тэгвэл тэрбээр 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхэн үеийг харуулсан уянгын төрөл жанрын кинонд дүр бүтээж байгаа аж.
Жүжигчин залуугийн хувьд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны үүрийн 05.50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн машин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан ноцтой осол гарсан.
Осол гаргасан “Mercedes Benz” маркийн автомашины жолооч нь залуу жүжигчин Г.Ананд байсан. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд гурван жилийн хорих ял оноож, жолоодох эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан байдаг.

