Монгол улсын гадаад үнэт цаасанд хяналт тавих, экспортын гол нэрийн уул уурхайн түүхийн эдийн үнэ болон олон улсын санхүүгийн мэдээллийг авах зорилгоор Блүүмберг сувгийг манай монголчууд хэрэглэдэг. 
Тэгвэл уг терминалыг монголчуудад үзүүлэхийн тулд Сангийн яамнаас улирал бүр төсөв гаргаж, 19 мянга орчим ам.долларын төлбөрийг төлдөг ажээ.



Үүнийхээ зарлагын баримтыг Сангийн яам Шилэн дансандаа байршуулж, нэгдүгээр улиралын төлбөр болох 19113 ам.доллар буюу 54 сая 683 мянган төгрөгийг төлснөө баталжээ.
Блүүмберг Телевиз (Bloomberg Television) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй. Тус сувгаар санхүү эдийн засаг зэрэг мэдээллийг шуурхай хүргэдэг бөгөөд дэлхий даяар цацдаг гэдгээрээ онцлогтой. Тус телевиз нь Европ тивийн Лондон, Азийн Хонконгод студитай юм.


