Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий.
Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг.
Өдгөө жүжигчин гэдгээс гадна зайран гэх өргөмжлөлтэй тэрбээр залуу насныхаа зургийг дэлгэжээ. Жүжигчин залуугийн хувьд Ховд нутгаас гаралтай, оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглож олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм.

