Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар хазайсан шон 500, таггүй шон 47, өнгө үзэмж нь зэвэрч муудсан гэрэлтүүлгийн шон 1345 ширхэг, асахгүй гэрэл 209, эвдэрч хэмхэрсэн гэрэлтүүлгийн толгой 25 ширхэг байсныг илрүүлэн Улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн шалгалтаар бүрэн бүтэн байдал нь алдагдсан удирдлагын самбар, ил задгай унжилт ихтэй сип утас ашиглаж байсан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Зохиогч: Эрхэм админ
ЧАЛХ СУЛРУУЛАГЧ САЙД Монгол төрийн чалх мууджээ. Дурын сайд нь хуулийн дээр гарч, УИХ-аас давсан шийдвэр гаргаад байвал ямар юмных нь ча л х чадавхи байх билээ. Энэ нь зарим сайдын гаргасан шийдвэрээс шууд харагдана. Жишээ нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан 2021 оны хоёрдугаар сарын 10-нд “Тусгай хамгаалалттай зарим газрын хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/45 тоот тушаал гаргажээ. Говь-Алтай, Ховд аймгийн нутагт орших Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилж, Хамгаалалтын захиргааг Говь-Алтай аймгаас Ховд аймаг руу нүүлгэхэд тушаалын гол утга оршино. Энэ шийдвэрийг Тусгай…
УУРААР УТАХ НЬ ТАНЫГ КОРОНА ВИРУСЭЭС ХАМГААЛЖ ЧАДАХ УУ? Халуун ус уух нь хоолойнд сайн. Гэхдээ корона вирус хамрын хөндийн гүнд эхний 3-4 хоног нуугддаг. Халуун ус уусан ч тэнд хүрэхгүй. 4-5 хоногийн дараа нуугдсан вирус уушиганд хүрч амьсгалын асуудлууд үүсгэж эхэлдэг. Тиймээс уураар утах нь маш чухал. 50 градуст корона вирус гэмтдэг. 60 градуст маш сул болдог ба хүний дархлаа түүнийг эсэргүүцэж чадна. 70 градуст бүрэн устдаг. Иймд халуун уураар утсанаар вирусыг устгаж чадна. Гэртээ байдаг хүн өдөрт 1 удаа утах. Хүнсний дэлгүүр орсон бол өдөрт 2 удаа утах. Олон нийтийн дунд ажилладаг хүн бол өдөрт 3 удаа утах.…
Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Д.Энхтуул тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх нээ. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө 40-н насандаа анхны хүүхдээ төрүүлж, хувийн амьдралаа төвхнүүлж олноос нуугдаж багагүй хугацаанд амьдарсан. Жүжигчин Ц.Алдармаад халуун усаар цээжин биеэ түлүүлсний улмаас БНСУ-д хэд хэдэн хагалгаанд орж байсан тэрээр анх 2000 оны эхээр “Овжин охид” уран сайхны киногоороо үзэгчдийн танил болж байсан. Ямартаа ч, 44 насандаа бяцхан үрээ өлгийдөх гэж байгаа жүжигчин бүсгүйдээ эрүүл энх сайхан бүхнийг ерөөе.
Компанийн Шуурхай удирдлагаар хангах штабаас Ковид-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Вероселл /хятад/ вакцин хийлгэсэн нийт ажилтнуудыг эсрэг биетийн тогтоц үзэх оношлуурын шинжилгээнд Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Хуваарийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төв оффисын ажилтнуудыг тус шинжилгээнд хамруулж байна.
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий ааваасаа дутахааргүй олонд танигдсан нэгэн. Өдгөө өсвөр насан дээрээ яваа тэрээр амьдралын сайн мууг энэ биеэрээ амсаж яваа ч, халамжтай хамгаалагч аавынхаа нөмөр нөөлөг дор бүхнийг даван гарч буйгаа илэрхийлдэг. Тэгвэл саяхан короновирусын халдвар аваад эдгэрсэн Д.Зөөлөнсий охин өөрийг нь эмчилж байсан эмч нараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан алдаршуулжээ. Тэрээр эмч нартаа зориулан сэтгэлийн үгээ зургаар илэрхийлэн оруулсан байна.
Улс төрд тодорч, парламентад эзэн суудаг болсноос хойш Х.Нямбаатар албан тушаалд тун одтой яваа нэгэн. Их хуралд улиран сонгогдож, Хууль зүйн сайд болтлоо дэвшсэн тэрээр дахин шинэ албанд томилогджээ. Өчигдөр /2021.09.05/ Монголын боксын холбоо ээлжит бага хурлаа хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөр Х.Нямбаатарыг сонгосон байна. Мөн хурлаар Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Форекс хочтой, тэрбумтан О.Мөнхжин сүүлийн үед Ikhcoin гаргаж, олны анхаарлыг татаад байгаа. Өөрийн хөрөнгөө Bitcoin-оос босгосон тэрээр олны шүүмжлэлий г даван туулахын тулд өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг дэлгэж “Есөн жилийн турш хамтдаа байж, гурван хөөрхөн хүүхэдтэй болсон. Инээд хөөр, баяр баясал, дурсамж дүүрэн амьдралдаа талархаж байна” хэмээн бичжээ. О.Мөнхжингийн хувьд энэ жил 28 настай АНУ-д 10 жил сурч боловсроод Монголдоо ирсэн байна. Тэрээр University of Washington-г санхүүгээр төгссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд тэрээр мөн АНУ-д бизнесийн сургууль төгссөн боловсролтой нөхрийгөө бүхийл тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй. Тэд хандивын үйлд маш их оролцдог.…
Монголын хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн залуу жүжигчид болох Зоригоо, Баясаа нар “Өрийн дэвтэр” влогоороо үзэгчидтэй илүү танил болсон. Тэгвэл тэд өөрсдийн эмэгтэй төрхийг make-up артистын тусламжтайгаар урлажээ. Тэд эмэгтэй байсан бол ямар ч залууг эргүүлж харуулахаар ийм гоо бүсгүйчүүд байх байсан бололтой шүү.
Балетчин Сүнээ нэрээр алдаршсан Сүндэръяа өдгөө өөрийн цахим хуудаснаа ихээхэн афоризм өгүүлдэг болсон. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэ н гэгддэг тэрээр өөрийн ертөнцийг үзэх үзлээ илэрхийлжээ. Тэрээр “Хөөрхөн байх нь чухал уу? Чухал. Аа гэхдээ хөөрхөн байхаас илүү хүчтэй байх нь чухал. Хөөрхөн байхаас илүү арчаатай байх нь чухал гэж бодож байна. Хүч гэж юу вэ. Мөнгө эрх мэдэл карер… мэдээж тодорхой хэмжээгээр чухал. Гэхдээ энэ бүгдийг бүтээх хүч нь сэтгэлд л байдаг. Жинхэнэ хүч бол сэтгэлийн хүч буюу дотоод гоо сайхан. Өөртөө итгэх итгэл зүгээр л байдаг уу? Эсвэл ирдэг уу? Бэрхшээл бүр чамайг сул дорой өөртөө итгэлгүй болгоно. Шантрана…