Монголын хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн залуу жүжигчид болох Зоригоо, Баясаа нар “Өрийн дэвтэр” влогоороо үзэгчидтэй илүү танил болсон. Тэгвэл тэд өөрсдийн эмэгтэй төрхийг make-up артистын тусламжтайгаар урлажээ. Тэд эмэгтэй байсан бол ямар ч залууг эргүүлж харуулахаар ийм гоо бүсгүйчүүд байх байсан бололтой шүү.
Зохиогч: Эрхэм админ
Балетчин Сүнээ нэрээр алдаршсан Сүндэръяа өдгөө өөрийн цахим хуудаснаа ихээхэн афоризм өгүүлдэг болсон. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэ н гэгддэг тэрээр өөрийн ертөнцийг үзэх үзлээ илэрхийлжээ. Тэрээр “Хөөрхөн байх нь чухал уу? Чухал. Аа гэхдээ хөөрхөн байхаас илүү хүчтэй байх нь чухал. Хөөрхөн байхаас илүү арчаатай байх нь чухал гэж бодож байна. Хүч гэж юу вэ. Мөнгө эрх мэдэл карер… мэдээж тодорхой хэмжээгээр чухал. Гэхдээ энэ бүгдийг бүтээх хүч нь сэтгэлд л байдаг. Жинхэнэ хүч бол сэтгэлийн хүч буюу дотоод гоо сайхан. Өөртөө итгэх итгэл зүгээр л байдаг уу? Эсвэл ирдэг уу? Бэрхшээл бүр чамайг сул дорой өөртөө итгэлгүй болгоно. Шантрана…
The wasabies хамтлагийн дуучин Э.Анужин одоогоос таван жилийн өмнө “дэлхийд тоогдож” байв. Тэрээр дунд сургуулийн 10-р ангид байхдаа дэлхийн алдарт дуучин Жессие Жэтэй хамтран караоке апп-ийг ашиглан дуулсан нь, youtube хуудаснаа цацагдаж, 8 сая давталттай үзсэн байдаг. Баянхонгор аймгийн унаган охин тэрээр дуучин С.Наран шиг дуучин болох мөрөөдөлтэй гэнэ лээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд Universe best songs, Одод академи зэрэг шоунд оролцож байсан тэрээр энэ жил 22 настай.
Аргаа барах хэцүү. Энэ зовлонг амсаж яваа хүмүүсийг харахаар өрөвдөөд байдаг юм. Хэдэн сарын өмнө хоёр бүсгүй намайг эрж сурсаар уулзав. Хаана, хэнд хандахаа мэдэхээ байсан компанийн захирал эмэгтэй, түүний ажилтан гэх тулгар биетэй бүсгүй хоёрын яриаг сонсоод дуугүй өнгөрч чадалгүй “Гал, ус мэт харшсан газрын маргаан, луйврын үнэн төрх” нэртэй нийтлэл бичиж билээ. Нийтлэл гарсны дараа “- Танд баярлалаа. Асуудал их нааштай байгаа” гэж утсаар талархахад нь “-Овоо доо, хөөрхийс” гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нааштай юм үгүйг “Зууны мэдээ” сонины шинэхэн дугаар гарчиглаж байгаад олж мэдэв. “Богд-Асар” ХХК-ийн захирал Д.Анхжаргалаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн захидлыг тус сонин наймдугаар…
Энтрепренер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од өдгөө “Тал нутгийн зомби” хэмээх аймшгийн уран сайхны киноны продюсерээр ажиллаж буй. Тус киноны гол дүрд АНУ-д жүжигчний мэргэжлээр сургууль дүүргэж ирсэн Б.Сансармаа, жүжигчин Б.Батмаа нар ажиллаж буй. Өмнөговьд зураг авалтаа хийж буй тус киноны хамт олон өнгөрсөн бямба гаригт жүжигчин Б.Сансармаагийн төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Энэ үеэр комедиан Б.Идэр-Од лайв хийж, үзэгчдэд хүргэсэн нь “мань хоёр зүгээргүй” гэх хардлагыг төрүүлсэн аж. Тухайн үед Б.Идэр-Одын найз бүсгүй эзгүй, хотод байсан юм. Уг үйл явдлын дараагаар Б.Идэр-Одын найз бүсгүй Халиун зураг авалтын талбайг зорьсон сурагтай.
2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Х.Бадамгэрэлийг танихгүй хүн ховор. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн юм. Зочин маань хэдэн жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлддэг хөдөлмөрч бүсгүй. Тэрээр эхээсээ гурвуулаа бөгөөд бага дүү нь энэ жил 18 нас хүрчээ. Эгчтэйгээ энгүй адилхан энэ дүү нь эрэгтэй. Тэрээр дүүгийнхээ төрсөн…
Хошин урлагийн “Эмоци” хамтлагийнхан сошиалд тун идэвхитэй. Тэд өнгөрсөн хөл хорионы үеэр сошиалаар үзэгчдийг хөгжөөж, өөрсдийнхөө шинэ уран бүтээлийн санааг хэрхэн олдог, хэрхэн хийдэг, ямар уран бүтээлийг хэрхэн бүтээдэг тухайгаа сонирхолтой хэлбэрээр хүргэж байсан. Мөн нэгнийхээрээ зочилж, хоол идэж буу халж байгаагаа дэлгэж, үзэгчдэд өөрсдийгөө “мартуулаагүй”. Харин тэд энэ удаад Positive Mongolia влогоороо олонд танигдсан Түвшинбаяр, Дөлгөөн нарынхаар зочилж, гэртэй нь танилцаж сонирхолтой яриа дэлгэжээ. Энэ тухайгаа Positive Mongolia влогийн хосууд “Эмоцынхан маань ирээд явлаа. Бид хэд сайхан ярилцаад л авлаа. Харин сошиалаар 7 хоног яриулах юмтай л боллоо” гэжээ.
Рок попын загалмайлсан эцэг “Харанга” хамтлаг, “Хурд”, “Камертон”, “Номин талст”, “Өргөө”, “Соёл Эрдэнэ” зэрэг хамтлагууд. Харин загалмайлсан “эх”-чүүдийн ховор сонирхолтой зургийг дэлгэж байна. Рок попын эмэгтэй дуучид анхны уран бүтээл хийж эхлэх үеэсээ хэр өөрчлөгдсөн байна вэ. Зарим нэг нь цаг хугацаа хэр өнгөрснийг аргагүй мэдрүүлэх авч ихэнх нь улам л залуухан, үзэсгэлэнтэй болсон гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Урлагийн бүсгүйчүүдийн ховор сонирхолтой гэрэл зураг танд байдаг бол бидэндтэй хуваалцаарай.
Монголын урлагийн ертөнцөд оюутан байхаасаа тодрон гялалзсан “од” бол жүжигчин А.Ганчимэг. Оюутан байхдаа хэд хэдэн бүтээлд тоглож байсан тэрээр УЭДТ хэмээх их айлд багагүй хугацааг үдсэн. Улмаар “хуурай эгч” МУГЖ У.Уранчимэгийн хүсэлтээр Хувьсал продакшинд орсноор түүний амьдралд тодорхой өөрчлөлт гарсан гэхэд болно. Өдгөө “Аримун” продакшин байгуулсан тэрээр урлаг гэхээсээ илүү гоо сайхны талбарт хүч үзэж байна. Өөрийн үүсгэн байгуулсан гоо сайхны салон, арьс гоо заслын эмнэлэг дээрээ өдийг өнгөрүүлдэг болсон тэрээр “Гоо сайхан ертөнцийг аврахгүй ч бас аварна” гэсэн уриатай болжээ.
Их аварга Д.Дагвадорж М.Отгонцэцэг гэх бүсгүйтэй гэр бүл болж, охинтой болсон. Тэд өдгөө гэр бүлийн аялалаа Япон улсаас эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэр бүлдээ дурсамж, үнэ цэнэ бүтээх энэхүү аялалаа тэд өөрсдийн цахим хуудаснаа стори хэлбэрээр оруулж, олноо “гайхуулж” буй. Тэр тусмаа далайн хүнсийг хэрхэн зооглож байгаагаа олонд сонирхуулсаар байгаа билээ. Асашёорюү Д.Дагвадорж анхны гэргий Тамираасаа албан ёсоор салж, тусдаа амьдарсаар багагүй хугацааг үдсэний эцэст өнгөрсөн жил шинэ амьдрал зохиосон гэдгээ ил зарласан. Тэд гэрлэлтээ батлуулахаас өмнө гурван жилийн турш болзож, нэгнээ таниж мэдсэний эцэст 2020 онд шинэ хүнээ өлгийдснөөр хамтын амьдралаа ил зарласан.