Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өнгөлөн далдлалтын хувцастай хил зөрчсөн хятад эрд ял шийтгэлээ
Папарацци

Өнгөлөн далдлалтын хувцастай хил зөрчсөн хятад эрд ял шийтгэлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/13/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсын хилийг зөрчиж орж ирэхийг завдсан гадаадын иргэнд шүүх ял шийтгэжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ оны есдүгээр сарын 21-нд өмнөд хөршийн талаас нэгэн хүн хилийн зурвас дээгүүр явж, торыг давж орж ирсэн мөр байхыг хилчид илрүүлсэн бөгөөд саахь эр нутгийн гүн рүү 7.6 км газар нэвтэрсэн, газар орны байдалд тохируулан өнгөлөн далдлалтын тусгай хувцас өмсөж нуугдсан хутга, дуран агссан байсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Мөн тэрбээр багагүй хэмжээний юань авч явсан юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад аймгийн Баарин хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн, эрхэлсэн ажилгүй Цай Пинг (Taiping) гэх эр уг хэргийг өдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Монгол найз эмэгтэйтэйгээ уулзахаар хил нэвтэрсэн” хэмээн мэдүүлсэн аж. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь тагнуулын албаныхан түүнийг Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгасан байна.

Улмаар дээрх сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцээд “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн” гэм буруутай гэж дүгнэн, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд хаашаа ч явахгүй байх буюу зорчих эрхийг нь хасах ял шийтгэжээ.

шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.