Форекс хочтой, тэрбумтан О.Мөнхжин сүүлийн үед Ikhcoin гаргаж, олны анхаарлыг татаад байгаа.
Өөрийн хөрөнгөө Bitcoin-оос босгосон тэрээр олны шүүмжлэлий г даван туулахын тулд өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг дэлгэж “Есөн жилийн турш хамтдаа байж, гурван хөөрхөн хүүхэдтэй болсон. Инээд хөөр, баяр баясал, дурсамж дүүрэн амьдралдаа талархаж байна” хэмээн бичжээ.

О.Мөнхжингийн хувьд энэ жил 28 настай АНУ-д 10 жил сурч боловсроод Монголдоо ирсэн байна. Тэрээр University of Washington-г санхүүгээр төгссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд тэрээр мөн АНУ-д бизнесийн сургууль төгссөн боловсролтой нөхрийгөө бүхийл тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй.
Тэд хандивын үйлд маш их оролцдог. Сар болгон Ид шидийн орон төвд хандив өгдөг гэдгээрээ алдартай. О.Мөнхжин FOREX хийдэг албан ёсны дөрвөн компанитай.
Тэрээр амжилтын түүхээ ярихдаа анх рестораны 00 цэвэрлэдэг байснаа ярих дуртай.

