Нөгөө л Синди шүү дээ. Уруулын дээрх мэнгэ, долгиотсон хүрэн үс, далайн эргийг санагдуулам бор арьс. 90-ээд оны загварын тайзнаа гялалзаж, тайзан дээр өрсөлдөгчгүй явсан тэрээр одоо 56 настай.
Энэ сарын 1-нд Парисын 2022 оны загварын долоо хоногийн шоу нээлтээ хийж, энэ цагийн олон алдартнууд үзэгчдийн суудлыг дүүргэсэн бол энэ цагийн хамгийн хамгийн супер, том загвар өмсөгчид тайзыг чимэн гялалзсан.
Загварын тайзыг нүд салгахын аргагүй болгож байсан загвар өмсөгчид Кендалл Женнер, Жижи Хадид, Белла Хадид, Серена Уильямс, Карли Клосс, Наоми Кэмпбелл, Жоан Смоллс нар байсан. Тэдэнтэй мөр зэрэгцэн 56 настай Синди Коруфорд алхаж, үзэгчидийн алга ташилт танхимыг дүүргэжээ. Энэ үеэр Синди Коруфордын охин 21 настай Кайа Гербер Парисын тайзнаа алхаж, олны анхаарлыг татсан юм. Өмнө нь ээж, охин 2 хамтдаа нэг тайз дээр мууран алхаагаа гайхуулж байгаагүй.
Тэд Парисын хаврын загварын цуглуулгыг нээдэг, энэхүү загварын 7 хоногийг үүсгэн байгуулагч Виржил Аблохын урласан гоёмсог хувцасаар олны анхаарлыг татлаа. Эдгээр хувцаснууд заавал оёдолчны гарын урыг шингээсэн гар чимэглэл, оёдол ордог онцлогтой.