Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Намууд нэр дэвшснийхээ төлөө Улсын төсвөөс их хэмжээний мөнгө авдаг
Папарацци

Намууд нэр дэвшснийхээ төлөө Улсын төсвөөс их хэмжээний мөнгө авдаг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/03/2022Шинэчилсэн:03/03/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гуравхан сая хүн амтай манай улсад өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам үйл ажиллагаагаа явуулж байна. Тэднээс Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний намууд парламентэд суудал авч, төрийн эрхийг гартаа барьж буй. Эдгээр намуудын улс төрийн сонгуульд оролцсоныхоо төлөө, бас УИХ-д суудал авсныхаа төлөө улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт авдаг аж.
Намууд зөвхөн УИХ-ын сонгуульд оролцож, хүчинтэй санал тоолуулснаараа өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН 907 сая төгрөг, Ардчилсан нам 1,15 тэрбум төгрөг, ХҮН 209 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ. Түүнчлэн, өдгөө МАН-тай нэгдээд буй МАХН 327 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авсан байна.

Тэрбүү хэл, УИХ-д суудалтай намууд жил бүр улсын төсвөөс санхүүжилт аж.
Өнгөрсөн 2020 онд МАН 305 сая төгрөг, АН 55 сая төгрөг, МАХН 5 сая төгрөг тус тус авсан бол 2021 онд МАН 602 сая 500 мянган төгрөг, АН 110 сая төгрөгийг мөн авчээ. Харин энэ онд МАН 907 сая 500 мянга, АН 165 сая, МАХН таван сая төгрөгийг тус тус авахаар төлөвлөж буй гэнэ. Ингэснээр улс төрд суудалтай намууд 2022 онд улсын төсвөөс 1 тэрбум 775 сая төгрөгийг авна гэсэн үг юм.

Сонирхуулахад, УИХ-д суудалтай намуудын авах мөнгөний хэмжээг “Улс төр намын тухай хууль”-ийн Шинэчилсэн найруулгын 19-р зүйлд заасан байдаг юм байна.

Тус зүйл заалтыг сонирхвол,

• Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.

• Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.

• Энэ хуулийн 19.1, 19.2-т заасан мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна” гэжээ.
Ямартаа ч, улс төрийн намууд толгойтой бүхнээ УИХ-ын сонгууль нэр дэвшүүлэх гэж зүтгэдэг, тэднийг УИХ-д гаргаж ирэх гэж шавдуулдагын цаад учир шалтгаан нь УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ САЛГАХ гэсэн санааны наад захын жишээ нь энэ аж.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.