Монголын парламентийн танхимд олон жил сууж төр түшилцэж явсан бүсгүйчүүдийн нэг бол “Отгонтэнгэр” их сургуулийг үүсгэн байгуулагч Д.Оюунхорол.
УИХ-ын гишүүнээс эхлээд Байгаль орчны салбарыг толгойлж явсан түүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа.

Түүний хувьд өдгөө Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй. Өөрийн бүрэн эрхийн хүрээнд тэрбээр Хөшигийн хөндий тус чөлөөт бүсэд казино байгуулахаар багагүй хөөцөлдөж явсан удаатай.
Энэ тухайгаа ч тэрбээр “ “Хөшигийн хөндийд 1000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Энд аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төлбөрт болон бооцоот тоглоомын үйлчилгээг суурилуулах тухай хуульчилж оруулж ирсэн байгаа.
Казино байгуулах хуулийн төслийг өргөн барина. Боловсруулагдаж байгаа” хэмээн мэдэгдэж явсан .




