Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

    07/27/2026

    Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

    07/26/2026

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга асан Г.Амарбатын өөр нэг хэргийг шалгаж дуусав
Папарацци

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга асан Г.Амарбатын өөр нэг хэргийг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/27/2022Шинэчилсэн:10/27/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган НПГ-т хүргүүлжээ.

“Жаст групп” ХХК-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн нэг шүүгдэгч түүнийг их хэмжээний хахууль гадаадын аж ахуйн нэгжээс авсан хэрэгт буруутгаж буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Амарбат нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа “Экспортын бүтээгдэхүүний борлуулалт, валютын орлогыг зохион байгуулна. Гадаад худалдааны гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавина. Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохион байгуулна” гэх зэрэг албаны чиг үүрэг хэрэгжүүлдэг байж. Гэвч албан тушаалаа урвуулан ашиглаж, тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” зэрэг компанийн ашиг сонирхлын үүднээс тээвэрлэлтийн хуваарийг эдгээр аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу өөрчилснийхөө хариуд их хэмжээний хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал худалдан авч байсан “Таурус металс” компани өнөөг хүртэл хамтран ажилласан хэвээрээ бөгөөд тус үйлдвэрийнхэн эл аж ахуйн нэгжээс богино хугацаат зээлийн гэрээ байгуулан мөнгө авахдаа “Зохион байгуулалтын шимтгэл”-ийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан ч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийг өглөг үүсгэж бүртгээгүйг 2021 онд Үндэсний аудитын газраас хийсэн тайланд дурдсан байдаг. “Таурус металс”-аас авсан богино хугацаат зээлийн зөрчлийн хэмжээ 7.7 тэрбум төгрөг гэдгийг ч тайланд тусгасан байв.
Ташрамд дурдахад, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал, дээрх Г.Амарбат, “Алтжин групп”-ийн захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр зургаа дахь өдрөө хэлэлцэнэ. Шүүх хурлын энэ долоо хоногийн эхнээс хойш нотлох баримт шинжлэн судалж байгаа юм. . “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн хуурамч материал бүрдүүлж өгөн тус үйлдвэрт хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.