Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»“Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Улсаа төлөөлөн оролцож ХҮРЭЛ медалийн эзэн болжээ
Нийгэм

“Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Улсаа төлөөлөн оролцож ХҮРЭЛ медалийн эзэн болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр 2 хоногийн өмнө өөрийн цахим хуудастаа:


“Миний бие “Ододтой Бүжиглэе” шоү нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицү гээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хувь хүний хөгжлийн хувьд сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж суурьшиж байгааг би өөрийн биеэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа.
Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна. Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна. Энэхүү үйлд хувь нэмрээ оруулсан бүх найз нөхөд болон замын зардлыг шийдэж өгсөн МИАТ ХХК-д маш их баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай” хэмээн пост оруулж байсан бол
Абу Даби 2022 мэргэжлийн Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Almighty клубийн хоёр маань зоондоо хоёр хоёр ялалт байгуулж ХҮРЭЛ медалийн төлөө хоорондоо таарч Н.Одбаатар маань хүрэл медаль өвөртлөн гэртээ харих боллоо. “Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож бид бүгдийн бахархал болж олон хүүхдүүдийн итгэл найдвар галыг асаалаа” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.