Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Давж заалдах шатны шүүхийн 5 шүүгчийг томиллоо
Мэдээ

Давж заалдах шатны шүүхийн 5 шүүгчийг томиллоо

Эрхэм админBy Эрхэм админ11/09/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зарлиг гарган  нэр бүхий таван хуульчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны  долоодугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нийт 8 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 5 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлээд байсан юм. Улмаар тус 5 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилжээ.

 

 

Ийнхүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Шинэбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Бадрах, Д.Золзаяа, Э.Энэбиш нар, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр З.Түвшинтөгс нар тус тус ажиллахаар боллоо.

 

Хуулийн лавлагаа:

 

Шүүхийн тухай хууль

35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 

Монгол Улсын Үндсэн хууль

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.