UBS телевизид нөлөө бүхий эрхэм гэдгээ харуулж олонд танигдсан залуу бол хөтлөгч Гантулга буюу Анууш.
Үеийн залуусаасаа царайлаг, аятайхан дуулчихдаг тэрбээр 40 нас хүртлээ эхнэр аваагүй. Учир нь анхны хайр Стивен Сигалийн гуравдахь гэргий, бүжигчин Эрдэнэтуяад “хаягдсан”-ыхаа сэтгэлийн шархыг эмчлэх гэж 40 нас давсан гэдэг.
Олон жил гоонь эр явсан сайхан залууг ижил хүйстэн байх магадлалтай гэх “бор шувуу” фэнүүдийнх нь дунд жиргэж байсан удаатай. Харин тэрбээр өөрөөсөө нэлээд насаар дүү Өмнөговь аймгийн бэлтэй айлын, зүстэй охинтой дэр нэгтгэж дээрх яриаг “тас цохисон” түүхтэй.



