Тансаг зэрэглэлийн гэгддэг ресторануудын нэг бол Терразза. Италийн уламжлалт хоолоор үйлчилдэг тус рестораны үйлчилгээний дараагаар нэгэн иргэн хоолны хордлогод орсон байна. 
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Терраза ресторан хамгийн халтар гуанз.
Байнга хүн хордуулна. Хоол хийх, бэлдэх эрүүл ахуй, ариун цэврийн стандарт байдаггүй байх. Нэг л бөөн реклам. Ногоон салатны навчийг угааж мэддэггүй юм уу, яргуй загасаа хадгалаж мэддэггүй юм уу, эсвэл аяга таваг, хутга сэрээгээ угаадаггүй юм уу, ямарч байсан аймаар хордлого авчихлаа. Хоолны хордлогыг халтар, стандартгүй газар хийсэн хоолон дахь нян, вирус, паразит буй болгодог аж. За тийш л орж балрав, та минээ! Халтар гуанзныхан уншвал зөөгчиддөө гараа савандаж угаахыг зааж өгөөрэй” гэжээ.


