Мах цусан төрлийн холбоогүй ч хорвоо дээр хоорондоо царай төрт , type-раа төстэй хүмүүс цөөнгүй. Тэгвэл тэдний нэгээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, “сошиал од” малчин Наба буюу Наранбаатар нар тодорлоо.
Тодруулбал, Д.Цогтбаатар гишүүн өөрийн цахим хуудаснаа ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэхдээ нүдний шил зүүсэн нь Набатай андуурагдахаар адилхан харагдах болжээ.
Ямар сайндаа л, сошиал хэрэглэгчид Цогтбаатар гишүүн үү, Наранбаатар уу хэн нь бэ гэж нэг нэгнээсээ сураглах ажээ.

