Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХХААХҮЯ-ны газрын дарга нар шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд Мал хамгаалах сангаас зээл олгуулжээ
Папарацци

ХХААХҮЯ-ны газрын дарга нар шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд Мал хамгаалах сангаас зээл олгуулжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/13/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болжээ.

Бидний авсан мэдээллээр энэ хоёр албан тушаалтан улсын төсвийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд хэрэгжүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа танил талдаа үйлчилсэн хэрэгт холбогдсон юм байна. Найз Н.Болорчулууны гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлийн “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийг дээрх сонгон шалгаруулалтад ялуулах зорилгоор Л.Чой-Иш тендер шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нөлөөлсөн гэнэ.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан, өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийг шалгаруулсан аж. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сард Мал хамгаалах сангаас гурван тэрбум төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Мал хамгаалах сангаас зээл авсан Н.Болорчулуун захиралтай “Чансаа хан хөхий холдинг” компани авсан зээлийнхээ 1.2 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

 

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш ийнхүү найздаа давуу байдал олгосон бол Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар мөн л өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн, малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч байхдаа найз Ж.Саруул болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Ийствест ресурс”, “Бор банди групп”, “Эрхжин” ХХК дээр дурдсан шаардлага хангаагүй байхад албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэнэ. Улмаар Мал хамгаалах сангаас “Ийствест ресурс”-д 1.1 тэрбум, “Бор банди групп”-д 190 сая, “Эрхжин” ХХК-д 650 сая төгрөгийн хүүгүй зээл авчээ.

Тэдэнд холбогдох хэргийн урьчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийх байсан ч ирэх долоо хоног болтол хойшлуулжээ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.