Монголын энэ цагийн урлаг соёлынхны оролцож “Амьдрал бүтэн байхдаа жаргалтай” хандивын тоглолт энэ сарын 26-нд /2023-03-26/ UB Palace-ийн концертын Их танхимд болно. Uvertura хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулсан тус хандивын тоглолтыг Анир рекордс болон поп оркестрын хамт олон зохион байгуулж байгаа юм.
#saveochkonoo хандивын аянд тусалж дэмжихийг хүссэн хүн бүрд тус тоглолт нээлттэй бөгөөд тоглолтын тасалбарыг UB Palace-ийн кассаар худалдаалж буй. Мөн 88018800 дугаарын утсаар захиалж болох нээ.
Ямартаа ч, бусдад туслаж буянаа нэмэх нийт Монголынхоо ард та бүхэн тус тоглолтыг заавал үзээрэй.
Хандивын тоглолтод оролцож, дэмжсэн хэн бүхний Буян заяа нь үргэлж дэлгэрч байх болтугай.

