Х-Түц хамтлагийн залуу жүжигчин У.Минжин сүүлийн үед хэвлэлүүдэд өөрийнхөө гэр бүлийн салалтын талаар ярьж олны анхаарлыг өөртөө татах болжээ.
Түүний хувьд өнгөрсөн 2022 оны 8 дугаар сард тансаг хурим хийж, хүүгийнхээ аавтай жаргалтай өдрүүдийг өнгөрөөж байгаагаа цахим хуудаснаа байнга онцолдог байв.
Гэвч өдгөө ганц бие ээжийн эгнээнд элссэн тэрбээр салалтдаа харамсахгүй байгаагаа илэрхийлж, буруу хүн сонгосноо эрт мэдсэн өөртөө талархаж байгаа гэх мэтчилэн үг унагах болжээ.
Урлагийн хүн, тэр дундаа олонд танигдаж яваа үлгэр жишээ залуу бүсгүйн хувийн амьдралаа дэлгэх яриа нь зарим хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлээд байгаа нь нууц биш.
Ташрамд дуулгахад, жүжигчин У.Минжин жүжигчлэхээс гадна дуулахаас эрс шулуудаад байгаа гэсэн шүү. Тэрбээр The voice of Mongolia шоунд хоёр жилийн өмнө оролцож байсан билээ.

