УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай сошиалд тун идэвхитэй нэгэн. Гурван охин болон тэднийхээ ээжийг хүндэлж хайрладаг гэдгээ илэрхийлдэг тэрбээр эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр “Намайг гийгүүлсэн чиний минь, нартад мэндэлсэн баярт өдөр. Намайг тоож ханилсан,гурван гүнжийн минь ээж төгс бүсгүй дээ. Би чиний үүрдийн шүтэн бишрэгч, үнэнч хань чинь байхын төлөө хичээж залбирч яваа. Улам үзэсгэлэнтэй болж урт удаан жаргаарай” гэжээ.
Сонирхуулахад, Л.Гүндалай өөрийн байгуулсан Ард түмний намаа эхнэр Аззаяадаа бэлэглэж, өөрөө АН-ынхаа гишүүнчлэлийг дахин сэргээсэн байдаг.

