Шарын шашны нэр хүндтэй төлөөллүүдийн дунд Наро Банчэн гэгээнтэн царайлаг, номтой мэргэн гэдгээрээ ялгардаг. Өдгөө 32 настай тэрбээр зөвхөн номын ид шидээс гадна, бөөгийн томоохон тэнгэрийг өөр дээрээ хослуулан буулгадаг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Энэ утгаараа тэрбээр хамаг амьтныг хайрлан энэрэх сэтгэлтэй гэж ойр дотны хүмүүс нь тодорхойлох нь бий.
Тэгвэл эрхэм гэгээнтэн нохойд “нугасгүй” хайртай гэнэ шүү. Түүний энэ сэтгэлийн илрэл болгож алс холоос зорин ирсэн номын ах дүү нараас нь сэгсгэр өнгөтэй, цагаан хав бэлэглэсэн бололтой.


