Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа гаргасан аж. 
Энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ” гэжээ.
Н.Мандуулын хувьд 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг олон нийтэд зарласан. Ерөнхийдөө Хөгжлийн банк дампуурлын имрэгт ирсэн, улстөрд нөлөө бүхий этгээдүүд зээлийг нь хуваагаад авсан, эргэн төлөлт хийгдэхгүй байгааг зарласан.
Түүнээс хойш тус банкинд 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа аж. Мөн нээлттэй сонсгол болон шүүхийн шатанд хэрэг маргаан үүсгэснээр эргэн төлөлт сайжирсан.

