“Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд караокены тэмцээний зохион байгуулах тушаалыг тус үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх гаргажээ.

Мэдрэмжгүй гэхэд даанч мэдрэмжгүй хандлагатай гэдгээрээ тус тэмцээнээр илэрхийлсэн эрхэм дарга тэмцээний тэргүүн байрны эзнийг 3 сая төгрөгөөр байлах аж.

Ц.Бат-Энхийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захиралын албан тушаалтай. Уг албан тушаалд хүрэхээсээ өмнө тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга хийдэг байв.
Мөн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэт”үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч зэргээр ажиллаж байсан.
Тэрбээр 2020 онд БНСУ-аас Японоор дамжин эх орондоо ирэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөж байв. Энэ асуудал намын даргын түвшинд хүрч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан удаатай. Мөн үүнээсээ болоод Орхон аймгаас УИХ-д нэр дэвших боломжоо алдсан гэлцдэг.

