Эрдэмтдийн судалгаанаас харахад 25-аас дээш насны ганц бие эрчүүдийн тоо өссөөр л байгаа гэнэ. Мөн дэлхий дахинд эрчүүдийн 23 хувь нь огт гэр бүл болдоггүй аж.
Тэгвэл өдгөө 38 нас хүртлээ гоонь эрийн амьдралаар амьдарч яваа залуусын нэг бол жүжигчин Батушка. Энэ амьдралаасаа уйдахгүй яваа түүнийг папараци дурандаа буулгалаа.
Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн тэртээ дуучин Наратай үерхэдэг гэдгээ албан ёсоор зарлаж байв. Түүнийг алс холын Энэтхэг оронд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр явсан араар амраг хайрт Нара нь хүүгийнхээ аавтай уже учир ургуулсан байдаг.
Тэдний хайрын түүх ийнхүү төгссөн ч одоог хүртэл экс найз бүсгүйдээ сэтгэлтэй гэдгээ харуулсан уу, эсвэл эр хүний ёсоор уучилсан гэдгээ үзүүлсэн үү өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр Нарадаа баглаа дүүрэн цэцэг барьсан үйл явдал сошиалаар нэг цацагдаж байсан.
Ямартаа ч, Батушкагийн сонголт Нара жанр шүү, бүсгүйчүүдээ.


