Үе үеийн миссүүдийн төлөөлөлд зүй ёсоор багтах нэгэн сайхан бүсгүй бол олны дунд Төмөр хатагтай Солонго цахим нэрээр танигдсан Ш.СОЛОНГО билээ.
Түүний хувьд Улс, хотын аварга шалгаруулах хэд хэдэн тэмцээнээс алт мөнгөн медаль хүртэж Азидаа болоод улсын чанартай тэмцээнд “Бикини модель” өргөмжлөл гардсан тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд ч идэвхтэй оролцдог нэгэн.
“Төмөр хатагтай” угтаа бол орос, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй бөгөөд өдгөө хувийн дасгалжуулагч, гоо сайханч, загвар зохион бүтээгчээр ажилладаг тал бүрийн авьяастай бүсгүй юм билээ.
Тэрээр бие давхар гэдгээ цахим хуудаснаа зургаар ил гаргасан байна.

Аз жаргал хүсье.

