Ардчилалын салхийг Монгол улсад сэвэлзүүлэн, улс төрд сайн муугаараа хэлэгдсэн ч хашиж болох албан тушаалуудыг хашиж, хэрэгт холбогдсон ч гандан буураагүй хүн бол Э.Бат-Үүл.
Сонгууль дөхсөн энэ цаг үед тэрбээр цахим орчинд тун идэвхтэй байх болсон. Тэрбээр өнөөдөр /2023.07.27/ өөрийнхөө цахим орчинд “Манайд байгалийн хийн том орд олдсон нь үнэн бол энэ маш муу мэдээ! Баялагийн хараал галзуурч, Монголын төрт ёс, бие даасан байдал, ардчилал алдагдах аюул руу орсон гэсэн үг! Монгол Улс, Хятадын зах зээлд том нийлүүлэгч болж өрсөлдөхийг Путин яагаад ч тэвчихгүй, өршөөхгүй! Босоогуудаараа Монголыг бужигнуулна даа!” хэмээн айдас хүйдэстэй байгаагаа илэрхийлэв.