Загвар өмсөгч Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнцөд гялалзаж яваа. Тэрбээр загварын карьераасаа гадна өөрийн хувийн бизнесээ эхлүүлсэн. Түүний өмнөх амьдрал дуучин Чойжоотой гэр бүл болж хөөрхөн хүүгийн аав ээж болсон байдаг. Тэд хоёр тийшээ болсон шалтгааныхаа талаар ам нээхийг хүсдэггүй.
Харин загвар өмсөгч бүсгүй гадаадад мэргэжлээрээ ажиллаж шинэ найз залуутай болжээ. Д.Баатар гэх залуутай Германд ханилан суужээ.
Өчигдөр түүний хайртын төрсөн өдөр тохижээ. Хүүтэйгээ гурвуулаа Герман хотоор зугаалж төрсөн өдрөө даруухан тэмдэглэсэн гэнэ шүү.